9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар
Монгол бичигт буулгах өгүүлбэр
1. 1. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ хайрлан хамгаалъя.
2. 2. Цаг хугацаа сум лугаа адил. Өнгөрөх л юм бол эргэж ирнэ гэж үгүй.
3. Дээдсийн ном эрдмийг гүйцэд мэдэж чадахгүйгээр Дэлгэр дэлхийн түүх соёлыг бүрэн ойлгож чадна гэж үү
4. 4. Хүмүүс минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
5. 5. Бие баатар бөгөөс нэгэн үеийн баатар, билиг баатар бөгөөс түмэн оны баатар болой
6. Хүн өөрийгөө хэрхэн үргэлж үнэлж цэгнэнэ, түүний үнэ яг тиймбайдаг.
7. Монголын түүхэнд нэрээ үлдээсэн баатарлаг эмэгтэйчүүдийн нэг
нь Ану хатан юм.
8. 8. Малчин монголчууд адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүргээ таванэрдэнэ хэмээн хайрладаг.
9. 9 . Багш та - Ус мөрнийг далайд үдээд байрандаа үлддэг уулс юм.
10. 10. Монгол байж монголоо мэдэхгүй бол харамсал , Монгол байж монгол түүхээ уншаагүй бол тэнэглэл
Өгүүлбэрзүйн задлал хийх өгүүлбэр
1. Шинжлэх ухаан техникийн мэдээллийн энэ эрин үед гадаад хэл сурах нь нийгмийн хэрэгцээ болжээ.
2. Ийнхүү компьютер мэт вирустэн мохож, мөхлийн аюулд ойртож байгаа монгол хэлээ гартаа буу, нүдэндээ дуран барьсан цэрэг хүн шиг хамгаалъя.
3. Долоон бурхан хэмээх шөнийн тэнгэрийн умардхэсэгт оршдог долоон тод одыг хүмүүс сайн мэддэг билээ.
4. Эрдэмт мэргэн хүн хэдийгээр арга мухардавчЭгэл тэнэгүүдийн явдал занд үл орох.
5. 5 Нийгмийн амьдрал, хүмүүсийн зан харилцаанд байгаа гэм дутагдлыг инээдэмтэй байдлаар шоглон дүрсэлсэн зохиолыг шог хошин зохиол гэнэ.
6. 6 Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн cap, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн.
7. 7 Хүмүүст байдаг түгээмэл төөрөгдлийн нэг нь өөрийн бурууг өөрөөсөө биш өрөөл буёдаас хайдаг гажиг юм.
8. 8 Гэр бүлийн талаархи уламжлалт арга ухаан, ёс заншлыг судлан сэргээх, хойч үедээ зүй зохистойгоор өвлүүлэх нь бид бүхэнд ногдож байгаа хүндтэй даалгаварын нэг юм.
9. 9 Чиний зүрхний нэгэн тал миний цээжинд цохилно гэж чихэн дээр минь энхрий зөөлнөөр чи минь дандаа шивнэдэг.
10. Ижий минь суугаа нутгийн салхин зүгээс сүү үнэртэж,энгэр газрын чулуу нь хүртэл хөлөрч хонодог юм билээ.
Хэлц тайлбарлах
1.Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ
2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
3. Ганцаас газар дүүрнэ
Чимхээс атга дүүрнэ
4. Урьдах юм ул болж
Удаах нь зул болно
5. Аавын хүү алагтай цоогтой
Арын мод урттай богинотой
6. Сохорын газар сохор
Доголонгийн газар доголон
7. Нэг үхрийн эвэр доргивол
Мянган үхрийн эвэр доргино
8. Ороо нь ороогоороо
Жороо нь
9. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ
Алт хийсэн ч сэгсэрнэ.
10. Амьд хүн аргатай
Аргалын гал цогтой 11. Хүний эрхээр жаргахаар Өөрийн эрхээр зов
12. Эрийг бүү бас
Далайг бүү янд
Холбоо үг
1. 1 ҮС+ЭҮ, ЭҮ+ҮС
2. 2 БЗ+ЭҮ, ЭҮ+БЗ
3. 3 УЗ+ЭҮ, ЭҮ+УЗ
4. 4 ХЗ+ЭҮ, ЭҮ+ХЗ
5. 5 Зэрэгцүүлэх холбоогоор холбогдсон
6. 6 Угсруулах холбоогоор холбогдсон
7. 7 Харилцан угсруулах холбоогоор холбогдсон
Зохиолын агуулга, дүрүүд, хэл уран сайхан
1. “Гурван зуун тайчуудыг дарсан домог"
2. Б.Ренчин “Нууцыг задруулсан захиа”
3. С.Эрдэнэ “Наран тогоруу”
4. “Хугараагүй ноён нуруу”
5. Ж.К.Роулинг “Харри Поттер”
6. В.Шекспир “Ромео Джулветта хоёр”
7. Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч”
8. Б.Явуухулан “Тэхийн зогсоол”
Үгийн бүтцийн задлал
1. Барилгачдынхаа
2. Хадгалснаараа
3. Мөрөөдлийнхөө
4. Ажилчдаараа
5. Боловсронгуйгаар
6. Гүнзгийрүүлсэн
7. Мэдээллийн
8. Үйлдвэрлэл
9. Зөвшөөрдөггүй
10. арилжаалагдаж
|
Saturday, May 25, 2013
2012 oni h shuu
9 angiin 2011 oni shalgalt
9-р ангийн Монгол хэлний улсын шалгалтын жишиг даалгавар
1. Доорх өгөгдлийг цааш үргэлжлүүлж, 30-40үгтэй эх зохион найруулж бичнэ үү.
Сурах хүсэлтэй хүнд юм бүхэн багш. Сурах хүсэлгүй бол мянган багштай ч
нэмэргүй. Бүх зүйл гагцхүү өөрөөс л шалтгаална... (5оноо)
2. Эхийн бүтэц, агуулгыг өөрчөн найруулж бичээрэй. (6оноо)
Хорвоо бид хоёр мэндлэлцсэн тэр цагаас эхлээд нэг талд би, нөгөө талд
хорвоо эсрэг ширтэлцэн орших болов оо. Намайг өмссөн цамц ч үгүй хоосон
төрөхөд хорвоо яндашгүй баян байлаа. Би энгийн хялбар амьтан төрсөн бол
хорвоо ээдрээтэй нарийн ертөнц байлаа.
3. Утгын зүйлчлэлийг зөв харгалзуулаарай. (2оноо)
1. Хүний зүйл а. адуу, сармагчин
2. Адгуусны зүйл б. өршөөл, хайр
3. Хүний бүтээсэн зүйл в. багш, би
4. Сэтгэхүйн зүйл г. цамц, эрдэм
4. Өгүүлбэрийн цөм бүтцийг дэлгэрүүлж, гишүүдээр зурж, тайлбарлана уу.(2оноо)
Цэрэн ирээдүйгээ төсөөлнө.
5. Бүгдийг зөв харгалзуулсан хэсгийг ол. (2оноо)
1. дээд а. гэр, нүд, гар
2. доод б. өргөө, мэлмий, мутар
3. дунд в. оромж, цэхэр, сарвуу
А. 1а 2б 3в
Б. 1б 2в 3а
В. 1в 2а 3б
6. Галигаас монгол бичигт буулгаарай. (3оноо)
Энэ бэй-э эрдэм-үгэи болбасу нигэ хайиран
Энэ эдүр-и дэмэи өнггэрэгүлбэсү хойар хайиран
Энэ насу-ду өглигэ буйан эсэ үйилэдбэсү гурбан хайиран
Бүгд 20 оноо
1.
“ХХурдаа нэмэх жамаар хүн төрөлхтөн хөгжиж байна. Шинэ зуун хүн төрөлхтнийг жигүүртэй юм шиг хурдтай болгож өглөө.” – өгөгдлийг хэрэглэн цааш үргэлжлүүлж 30-40 үгтэй эх зохион найруулж бичээрэй. (5оноо)
2. Хэрэглээний бичвэр: Хэн нэгэнд зориулж баярын мэндчилгээ бичих. (үг 20-25)(6оноо)
3. Эсрэг утгатай өгүүлбэрийг олж, зөв дугуйлаарай. (2оноо)
А. Хүн тоохгүй
Нохой шиншихгүй
Б. Сайн хүнээс бүү харамла
Муу хүнд бүү хадгал
В. Нүдэнд үзэгдэхгүй
Гарт баригдахгүй
Г. Эвт шаазгай
Буга барина
4. А. Дараах хоёр өгүүлбэрт тонгоргох хувиргал хийгээрэй (2оноо)
1. Зуун найман банди
Нэг замаар гүйлдэнэ
2. Сайн нөхөр өөд татдаг
Саар нөхөр уруу татдаг
Б. Эсрэг утгатай үгийг олоорой
1. хурдан
2. хар
3. сайн
5. Өгөгдөхүүнийг ажиглаад зөв харгалзуулна уу. (2оноо)
1. Үндсээрээ байгаа үг а. тахидаг, зохицол
2. Үйл үг үүсгэх дагавар б. баримталбал, эвлэвэл
3. Зөөлөрсөн 9+9 бичих в. олж, нэмж
4. б,в – зөв бичих дүрэм г. дансал, борцол
6. Галигаас монгол бичигт буулгаарай (3оноо)
Эхэ орун мини тан-даган би эжи-йин-йиэн нэр-э шиг, эцигэ-йин-ийэн гэр шиг
Хайиратаи.
Өсхү-эчэ суругсан үндүсэн-ү хэлэ
Орхижу болху-үгэи сойул мөн.
Бүгд 20 оноо
1. “Хэн нь амьдарч чадах вэ? Зөвхөн амьдралд хэрэгтэй боловсрол эзэмшсэн нь л амьд явах учиртай эрин үед ирчхээд байна” өгөгдлийг хэрэглэн цааш үргэлжлүүлэн 30-40үгтэй эх зохион найруулж бичээрэй. (5оноо)
2. Шүлгийн бүтэц, агуулга, зохиомжийг дуурайлган зохион бичээрэй. (6оноо)
“Хаад ноёд торго дурдан эрнэ
Хамба лам мяндаг цол эрнэ
Хатад авхай сайхан өнгө эрнэ
Хайдав гэлэн панз наймаа эрнэ”
3. А. Ойролцоо утгатай өгүүлбэрийг олж дугуйлаарай. (2оноо)
1. Олзны үүдийг нээж
Гарзны үүдийг хаах
2. Үнэний хэл ширүүн
Худлын хэл зөөлөн
3. Хааны алба халаатай
Эзний алба ээлжтэй
4. Зовсны эцэст жаргана
Б. Ойролцоо үгийг олоорой
1. баярлах
2. дуулах
3. алхах
4. Дараах хоёр өгүүлбэрт тонгоргох хувиргал хийгээрэй (2оноо)
1. Муу хүн сонжооч
Мухар үхэр сэнжээч
2. Тодорхойлно гэдэг хязгаарлана гэсэн үг /Спиноза/
5. Өгөгдөхүүнийг ажиглаад зөв харгалзуулаарай. (2оноо)
1. э+л а. цацагла
2. 7+л б. хувцасла
3. 9+л в. тариал
4. 9+л зөрчдөг тохиолдол г. нягтал
6. Галигаас монгол бичигт буулгаарай. (3оноо)
Цагаза мэдэхү үгэи хүмүн эндэжү алдаху
Цаг мэдэхү үгэи хүмүн хоцоржу алдаху гэдэг-и би мэдэлэ.
Бүгд 20 оноо
Энэ 6 дах даалгавар асуудалтай шүү. Та энэ 3 ийг л хийж чадах бол шалгалтандаа санаа зовох хэрэггүй. Тэгэхдээ чадна гээд зүгээр сууж болохгүй. Учир нь чадах юман дээр хайнга хандан алдах тохиолдол маш их шүү. Амжилт.
Subscribe to:
Comments (Atom)